Алсын хараа
Зочлох үйлчилгээний салбарт чанар, үйлчилгээ, найдвартай байдлаараа тэргүүлэгч цогцолбор болох.

Бидний тухай
Уламжлалт анагаах ухааны сэргээн засах сувилал, зочид буудлын чиглэлээр байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаагаа явуулж байна.
Уламжлалт анагаах ухааны сэргээн засах сувилал, зочид буудлын чиглэлээр байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаагаа явуулж байна.
“Хөх Тэнгэр” цогцолбор нь Хан-Уул дүүргийн 8-р хороо, Жаргалантын ам, 17091 гудамж, 1549/1Б тоот хаягт байрладаг. Дотоодын болон гадаадын жуулчид, амрагчдын амрах, алжаал тайлах таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
Цогцолбор нь амрах, аялах, эрүүлжих, урьдчилан сэргийлэх, бие бялдар болон сэтгэл зүйн дархлааг дэмжих үйлчилгээг цогцоор нь хүргэдэг бөгөөд гэр бүл, хамт олон, дотоод гадаадын жуулчдад зориулсан эрүүл мэнд, аялал жуулчлалын жишиг төв болон хөгжихийг зорьдог.
Зочлох үйлчилгээний салбарт чанар, үйлчилгээ, найдвартай байдлаараа тэргүүлэгч цогцолбор болох.
Үйлчлүүлэгч бүрд найрсаг харилцаа, чанартай үйлчилгээ, тав тухтай орчин бүрдүүлж, сэтгэл ханамжийг дээд түвшинд хүргэх.
Үйл ажиллагааны зорилго
Манай цогцолбор нь эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бие сэтгэл болон оюун санааны тэнцвэрт байдлыг дэмжих эрхэм зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.
Бид амралт, аялал жуулчлал, эрүүл хооллолт, биеийн тамир, иог, пилатес, спорт, сэргээн засах сувилал болон эрүүл мэндийг дэмжих олон төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн цогц шийдлийг санал болгодог.
Байгалийн унаган төрхийг хадгалсан тайван орчин, орчин үеийн тохижилт, мэргэжлийн үйлчилгээний хослолоор зочдын эрүүл мэнд, тав тух, амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорин ажиллаж байна.
Хөх Тэнгэр цогцолбор
39
Зочид буудлын өрөө
65
Хүний ресторан
35
Хүний хурлын заал
200–250
Хүний спорт заал
6
Цомцог гэр
3177 м²
Сувиллын барилга
Байршил
Манай цогцолбор нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богд Хан уулын дархан цаазат газрын үзэсгэлэнт бүс болох Жаргалантын аманд байрладаг бөгөөд Монгол Улсын агаарын гол хаалга болох Хөшигтийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалтай ойр байршилтай.
Жаргалантын ам нь байгалийн унаган төрхөө хадгалсан, ой мод, уулын цэнгэг агаар, үзэсгэлэнт байгальтай аялал жуулчлал, амралт сувиллын хөгжлийн чухал бүс нутгийн нэг юм. Улаанбаатар хотын төвөөс харьцангуй ойр байрладаг тул дотоодын болон гадаадын жуулчдын зорин очих дуртай бүсийн нэг билээ.
“МОНХАУЗ” ХХК
Байгаль орчныг хамгаалах
Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг дэмжих
Зочдын ая тух, аюулгүй байдлыг хангах
Үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах
“МОНХАУЗ” ХХК (MonHouse LLC) — “Хөх Тэнгэр” цогцолбор — зочид буудал, сувилал, ресторан, спорт заал