Архаг ядаргаа, нойргүйдэл
Архаг ядаргаа, нойргүйдлийн эмгэгийг уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээний дэвшилтэт, нотолгоонд суурилсан технологиор эмчлэх.

Сувилал
“Хөх Тэнгэр” сувилал нь сэргээн засах, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны хосолсон цогц үйлчилгээг үзүүлнэ.
Манай сувилал нь үйлчилгээний зориулалттай 5 давхар, 3177 м² талбай бүхий барилгатай бөгөөд Монгол Улсад анх удаа шинэ дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлнэ.
Архаг ядаргаа, нойргүйдлийн эмгэгийг уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээний дэвшилтэт, нотолгоонд суурилсан технологиор эмчлэх.
“In body” анализатораар биеийн жингийн индексийг бүх үзүүлэлтээр үзэж, хоол шим тэжээлийн зөвлөгөө өгч, тэнцвэртэй хоолны жор, тусгай дасгалаар эрүүлжүүлэх.
Hotel-hospital тохижилттой 44 өрөөнд ая тухтай нөхцөлд хэвтэн эмчлүүлэх.
Тус эмчилгээ нь бага, дунд давтамжийн цахилгаан импульсийн гүйдлийг биед нэвтрүүлснээр нуруу, хүзүү болон бусад үе мөчний өвдөлт, үрэвслийн үед булчингийн чангарлыг суллаж, өвдөлтийг намдааж, хэсэг газрын цусан хангамжийг сайжруулж, хаван бууруулж эд эсийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлж, бодисын солилцоог эрчимжүүлдэг эмчилгээний өндөр үр дүнтэй нь нотлогдсон, орчин үеийн дэвшилтэд технологийн эмчилгээ юм.
БНХАУ-ын HYZ-IIC маркийн ууран банн нь эмийн ургамал болон бусад эмийн найрлагатай уусмалыг халааж, ууршуулан арьсны нүхээр, өргөссөн хялгасан судсаар эмийн идэвхт бодисуудыг биед нэвтрүүлдэг эмчилгээний өндөр үр дүнтэй, уламжлалт анагаах ухаан, сэргээн засахын салбарт хэрэглэж байгаа дэвшилтэд технологийн тоног төхөөрөмж юм.
Лимфодренаж эмчилгээ нь агаарын хийн даралтаар лимфийн шингэний урсгалыг сайжруулж, эд, эсийн завсар хуримтлагдсан илүүдэл шингэн, бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүнийг гадагшлуулж, венийн судасны эргэлтийг сайжруулж, хөлийн хаван буулгах үйлдэлтэй сэргээн засахын эмчилгээ юм.4.Хэт авиан эмчилгээ нь 0.8-3.0 МГц дууны долгион үе, холбоос, булчин, шөрмөсний гэмтэл, үрэвслийг намжаах, өвдөлтийг бууруулах, эдгэрэлтийг түргэсгэх үйлдэлтэй эмчилгээ юм .
Нийгмийн сэргээн засах чиглэлээр эрүүл аж төрөх дадал, хэвшилд сургах сургалт, сурталчилгаа явуулах.
Сахарын өвчний хүндрэлээс үүссэн үхжилт болон эдгэрэлт удаан шархтай хүмүүс, Ажлын ачаалал ихтэй, архаг ядаргаатай хүмүүс, Нойрны чанар муутай, тархины цусан хангамжийн дутагдалтай хүмүүс, Гэмтлийн шалтгаант шарх (бяцрал, хугарал, түлэгдэл, хөлдөлт) болон мэс заслын эдгэрэлт удаан шархтай хүмүүс, Хүчилтөрөгчийн архаг дутагдалтай орчинд ажилладаг уул уурхайн ажилчид
Хөх Тэнгэр сувилал
Тоног төхөөрөмж

Hyperbaric Oxygen Chamber (ST-18)
БНСУ-ын IBEX компани

HYZ-IIC
БНХАУ · 2 ширхэг

IN-5300 (Focused with Linear HP)
БНСУ-ын YOUNG-IN компани

БНХАУ · 5 ширхэг

ACCUNIQ BC380S
Хөх Тэнгэр сувилал
Сувилал, сэргээн засах эмчилгээний үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, архаг өвчний эрсдэлийг бууруулах, хөдөлмөрийн чадвар болон амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэнэ.
Өрөөнүүд
Hotel-hospital тохижилт хийсэн тул зочид буудлын өрөө шиг ая тухтай үйлчилгээ үзүүлнэ.