Activity

Сувиллын үйлчилгээ

«МОНХАУЗ» ХХК-ны «Хөх Тэнгэр» сувилал иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлж, хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Манай сувилал нь үйлчилгээний зориулалттай 5 давхар, 3177 м.кв талбай бүхий барилгатай, Монгол Улсад анх удаа орчин үеийн шинэ дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлнэ.

Цааш үзэх
РесторанРесторан

65 хүн

Ресторан

Нэг ээлжиндээ 65 хүртэлх зочин хүлээн авах хүчин чадалтай. Монгол үндэсний болон Европ хоолны өргөн сонголтоор тохилог орчинд үйлчилдэг.

Хоол

  • Монгол үндэсний хоол
  • Европ хоол
  • Захиалгат болон тусгай хоол
  • Өглөөний цай
  • Өдрийн болон оройн хоол
  • Хүлээн авалт, баяр ёслолын хоол үйлдвэрлэл

Уух зүйлс

  • Халуун болон хүйтэн ундаа
  • Цай, кофе
  • Жимсний шүүс, ундаа
  • Рашаан ус, цэвэр ус
  • Дарс, шар айраг
  • Коктейль болон сэргээгч ундаа

Үйлчилгээний онцлог

  • 65 хүний суудалтай танхим
  • Найрсаг, шуурхай үйлчилгээ
  • Эрүүл ахуйн шаардлага хангасан хоол үйлдвэрлэл
  • Байгууллага, хамт олны хүлээн авалт зохион байгуулах боломж
  • Төрсөн өдөр, хурим найр, тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулах боломж
  • Зочид буудлын зочдод хоол, ундаагаар үйлчлэх үйлчилгээ
Кофе шопКофе шоп

Кофе шоп

Тав тухтай орчинд кофе, цай, хүйтэн ундаа, амттан, хөнгөн хоолоор үйлчилдэг. Бизнес уулзалт, албан уулзалт болон чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх орчныг бүрдүүлдэг.

Үйлчилгээ

  • Espresso, Americano, Cappuccino, Latte зэрэг кофе
  • Цай, жимсний шүүс, ундаа
  • Амттан, нарийн боов
  • Хөнгөн хоол
  • Coffee break үйлчилгээ
БассейнБассейн

Бассейн

Зочдын эрүүл мэнд, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Үйлчилгээ

  • Усанд сэлэлтийн үйлчилгээ
Хурлын заалХурлын заал

35 хүн

Хурлын заал

Албан байгууллага, аж ахуйн нэгж, сургалт, семинар, уулзалт зөвлөгөөн зохион байгуулахад зориулсан 35 хүний багтаамжтай хурлын заал. Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Тоног төхөөрөмж

  • Ухаалаг самбар (Smart Board)
  • Микрофон
  • Индэр
  • Өндөр хурдны утасгүй интернет (Wi-Fi)
  • Дуу өсгөгч болон аудио төхөөрөмж
  • Проектор болон дэлгэц холбох боломж
  • Цахилгааны хангалттай холболт

Үйлчилгээ

  • Албан байгууллагын хурал, зөвлөгөөн
  • Сургалт, семинар
  • Бизнес уулзалт
  • Танилцуулга, хэлэлцүүлэг
  • Байгууллагын дотоод арга хэмжээ
  • Ажлын хэсгийн уулзалт

Нэмэлт үйлчилгээ

  • Кофе брейк (Coffee Break)
  • Өдрийн хоолны үйлчилгээ
  • Ресторан, кофе шопын үйлчилгээ
  • Зочид буудлын байр үйлчилгээ
  • Нисэх буудлаас тосох, үдэх үйлчилгээ
Спорт заалСпорт заал

500мкв, 150–250 хүн

Спорт заал

Олон төрлийн спортын арга хэмжээ, сургалт, тэмцээн уралдаан болон байгууллагын эвент зохион байгуулах зориулалттай олон үйлдэлт орчин үеийн спорт заал. Хурим, хүлээн авалт, байгууллагын шинэ жил, төрсөн өдөр, ой, тэмдэглэлт баяр, үзэсгэлэн экспо зохион байгуулах боломжтой

Боломж, тоноглол

  • Сагсан бөмбөг, волейбол, бадминтон зэрэг спортын тэмцээн явуулах боломжтой
  • Сагсан бөмбөг, волейболын стандарт талбай
  • Нээлт, хаалтын ажиллагаа хийх тайзны орчин
  • Дуу өсгөгч, микрофон, LED дэлгэц суурилуулах боломж
  • Түр суудал болон эвент зохион байгуулалтын уян хатан зохион байгуулалт
  • Хувцас солих өрөө (эрэгтэй / эмэгтэй)
  • Шүүгч, зохион байгуулагчдын тусгай хэсэг
  • Зочид, VIP суудлын зохион байгуулалт хийх боломж
  • Машины зогсоол

Зохион байгуулах арга хэмжээ

  • Сагсан бөмбөг, волейбол, футзалын тэмцээн
  • Байгууллагын аварга шалгаруулах тэмцээн
  • Шагнал гардуулах ёслол
  • Нээлт, хаалтын ажиллагаа
  • Хурал, сургалт, спорт өдөрлөг
  • Олон нийтийн эвент, шоу арга хэмжээ
Монгол ахуйг мэдрүүлэх цомцог гэрМонгол ахуйг мэдрүүлэх цомцог гэр

6 гэр

Монгол ахуйг мэдрүүлэх цомцог гэр

Гадаад, дотоодын жуулчдад Монголын уламжлалт ахуй, соёлыг бодитоор мэдрүүлэх зорилгоор тохижуулсан 6 цомцог гэр. Монгол гэрийн уламжлалт хийц, дотоод засал, үндэсний хэв маягийг орчин үеийн тав тухтай хослуулан тохижуулсан.

Онцлог

  • Нүүдэлчин ард түмний өв соёл, амьдралын хэв маягтай танилцах боломж
  • Монгол ахуйн эд хэрэглэл, уламжлалт интерьер, үндэсний зан заншлын элемент
  • Аялал жуулчлалын баг, гэр бүл, гадаадын төлөөлөгчид, соёлын аялал сонирхогчдод зориулсан
Иог, пилатесийн өрөөИог, пилатесийн өрөө

Иог, пилатесийн өрөө

Зочдын эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор 10 хүний багтаамжтай иог, пилатесийн өрөө. Тайван, тав тухтай орчинд иог, пилатес, сунгалтын дасгал, бясалгал хийх боломжтой.

Онцлог

  • 10 хүн зэрэг хичээллэх хүчин чадал
  • Пилатесийн иж бүрэн тоног төхөөрөмж
  • Биеийн уян хатан байдал, тэнцвэр, булчингийн хүчийг сайжруулах орчин
Нүүр өргөх зүү эмчилгээНүүр өргөх зүү эмчилгээ

Нүүр өргөх зүү эмчилгээ

Байгалийн аргаар залуу, эрүүл төрхөө хадгална. Мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөөний дараа таны арьсны онцлогт тохирсон эмчилгээг хийнэ. Байгалийн гоо сайхныг эрүүл аргаар сэргээе.

Нүүр өргөх зүү эмчилгээ нь

  • Арьсны цусны эргэлтийг дэмжинэ
  • Коллаген, эластиний нийлэгжилтийг идэвхжүүлэхэд тусална
  • Арьсны уян хатан чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ
  • Жижиг үрчлээний харагдах байдлыг багасгахад тусална
  • Арьсыг илүү чанга, гэрэлтсэн харагдуулахад дэмжлэг болно
Ачаалж байна…